Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.07.18/ болно.
Өмнөх шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан билээ.
Тэрбээр өнөөдрийн шүүх хурлын талаар өөрийн цахим хуудастаа,
“13:30 аас шүүх хуралтай. Нээлттэй явуулаад бүх асуудлыг олон нийтийн нүдэн дээр хэлэлцүүлмээр байна. Хаалттай шүүлгэхээс яг үнэндээ айж байна. Шүүх нь гомдоод, шүүх нь шүүж байгаа тохиолдолд!!!
Нээлттэй явуулах хүсэлтээ өгсөн… дахиад ч өгнө…” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу