Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан” гэж дуржээ.

Тэрбээр “Өнөөдөр Лас Вегаст болсон анхны арга хэмжээнийхээ дараа Ерөнхийлөгч Байден COVID-19-ийн шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан. Тэрбээр олон удаа вакцинд хамрагдсан бөгөөд коронавирусын бага зэргийн шинж тэмдэгтэй байна” гэж хэлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга “Ерөнхийлөгч Делавэр дэх өөрийн байрандаа буцан ирж, өөрийгөө тусгаарласан бөгөөд төрийн тэргүүний үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гэж тодруулжээ.

Байдены эмчлүүлж буй эмч “Америкийн удирдагч хамраас нус гоожиж, ханиалган, бие нь тавгүйрхсэн” гэж мэдэгдсэн байна. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Мөн тэрбээр “Ерөнхийлөгчийн биеийн байдал сайнгүй байсан тул COVID-19-ийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан гэж эмч” хэлсэн хэмээн дурджээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу