Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долдугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долдугаар сарын 23-ний өдөр үдээс түр зуурын дуу цахилгаантай аадар орно.
Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долдугаар сарын 20-ний оройноос эхлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу