Сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 38:38 системээр явуулахаар тусгасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өргөн барьж буй талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүд мэдээлэл хүргэж байна. (2023.04.05)

Тэрбээр “Манай улсад Сонгуулийн холимог тогтолцоо хамгийн сайн тохирно.

Мажоритар тогтолцоогоор явсан урд өмнөх сонгуульд иргэдийн саналын бараг тал хувь нь УИХ-ын гадна үлдчихээд байна. Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын суудлын 70, 80 хувийг бүрдүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэх шүүмжлэл гардаг байсан. Мөн нийгмийн бүхий л давхаргын төлөөллийн хүсэл эрмэлзэл, байр суурь УИХ-д тусгалаа олохгүй байна гэх шүүмжлэл олон жил явж ирсэн. Тиймээс энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа бид зөвхөн 2024 оны сонгуулийг бодож биш, Үндсэн хууль батлагдсанаас хойш хийсэн УИХ-ын сонгуулиудын үр дүн, нийгэм улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурийг харгалзаж үзээд энэ хуулийг боловсруулж оруулж байна. 

Нөгөө талаас сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо илүү давуу талтай.

Эл хуулийг батлах эсэх асуудлыг холбогдох УИХ-ын бүтэц хэлэлцээд, сонгууль болохоос жилийн өмнө батлах ёстой. Ойролцоогоор зургаадугаар сарын 20-ноос өмнө батлах ёстой болж таарч байна. Тэгэхээр хууль хэлэлцэх хоёр сарын хугацаа байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу