Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол батлагдсан.
Засгийн газрын Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн ажиллаж, 31.953 хүүхдээр суудлын тоог нэмэгдүүлж, 14 барилга байгууламжийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулжээ.
Урьдчилан тооцоолж байгаагаар УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар өсөхөөр байна.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч 3 ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсэж байна.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:
  • БЗД: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/
  • ХУД: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/
  • СХД: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/
  • БГД: 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/

Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхэлнэ.

бичвэр-н график зураг байж магадгүй

Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 7 сургууль байна. Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгуудад ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль бий.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу