Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзлаа.
May be an image of 3 people
Тус багийг Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2020 оноос хойш удирдаж, сум, аймгийн төвийн 58 сургууль, нийслэлийн хоёр сургуульд сайн сургуулийн менежментийг амжилттай нэвтрүүлжээ.
“Сургуулийн менежментийг сайжруулах нь сургалтын чанарыг дээшлүүлэх бодит шийдэл мөн” гэж Ж.Галбадрах багш өгүүлэв.May be an image of 2 people
Мөн тэрбээр, “Зүрх сэтгэлийн боловсрол”, сургалтын сайн чанар, багш нарын багийн ажиллагаа, удирдлагын менежментийг сайжруулах монгол арга технологийг Шинэ Монгол сургууль хэдийн бий болгосон.
Энэ технологи, зарчмыг бид ирэх жилд 200 сургуульд нэвтрүүлнэ. Сайн сургуулийг таны дэргэд авчрах бодлого орон даяар хэрэгжинэ хэмээн тодотгожээ.
May be an image of 4 people, newsroom and text

2 САНАЛ

  1. Зүрх сэтгэлийн боловсрол олгох нь чухал хүнийг хайрлах нинж сэтгэл суулгаж өгөх эх эцэгүүд хүүхэдтэйгээ ярьдаггүйгээс их шалтгаалж байна даа

  2. Дэд сайд Ганбаяр гэдэг боловсрол чадваргүй цүнх баригчаа зайлуулаарай. Гай болно шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу