Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргажээ.

Түүнийг гурван хэрэгт буруутган шүүсэн бөгөөд дөрвөн жил, есөн сар хорих ялаар шийтгэсэн тухай тэрбээр өөрийн цахим хуудастаа бичжээ.

Бид яллах дүгнэлт болон бусад мэдээллийг тодруулан хүргэх болно. Яллах дүгнэлт нь 14 хоногийн дотор албажих бөгөөд мөн хугацаанд давж заалдах эрх үүсэх юм.

Н.Өнөрцэцэг уг шүүх хуралд, “Хувь хүний нууц задруулсан, Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх хэрэгт н.Батсүх өмгөөлөгчтэй, “Илт худал мэдээлэл тараасан” гэх хэрэгт Д.Оросоо өмгөөлөгчтэй, “Төрийн нууц задалсан” гэх хэрэгт Б.Баатарсайхан өмгөөлөгчтэйгөөр тус тус оролцох байсан. Гэвч О.Батсүх өмгөөлөгч ар гэрийн гачигдал гэх шалтгаанаар хөдөө явж, Б.Баатарсайхан өмгөөлөгчийн шүүх хурал нь давхацсан учир нэг өмгөөлөгчтэйгөөр тус хуралд оролцсон билээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу