Өчигдөр оройноос эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим байршилд авто замын зорчих хэсэг усанд автсан. 
May be an image of street and text
Тодруулбал Хан-Уул дүүргийн 4, 5 дугаар хороо, Яармагийн зам, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц, Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны гүүр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Энхтайвны гүүр зэрэг долоон байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар мэргэжлийн байгууллага тус газруудад, тохиолдол бүрт ажиллан хэвийн болгосон. 
May be an image of text
Ус ихээр тогтсон газруудын ойролцоох цахилгааны шон болон бусад цахилгаан эх үүсвэр нь долгион үүсгэн цахилгаанжих өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс иргэнэ та аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. 
Цаг агаарын байгууллагаас ирсэн мэдээллээр ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас зарим байршилд ус тогтож байгаа тул иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
May be an image of textА.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу