Нийслэлд үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас зарим байршилд их хэмжээний ус бууж, улмаар эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооног нь хөрс, орчныг бохирдуулах шалтгаан болсоор ирсэн.
Ийнхүү бохирдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч, үржих тохиромжтой орчин болдог бөгөөд хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэдэг. Иймд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж гаргаж, иргэдэд сэрэмжлүүлж байна.
  1. Хоол хүнсээр дамжих өвчлөлөөс сэргийлэх нь
    •  Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
    •  Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
    •  Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, халдваргүйтгэл хийх
    •  Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
    •  Булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
2. Шавжаар дамжих өвчлөлөөс сэргийлэх нь 
    • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж халдваргүйтгэл хийлгүүлж, зайлуулах
    • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
    • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
    • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
3. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг байнга авах
    • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
    • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
    • Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйтгэл хийх.
    • Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
May be an image of text

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу