АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны долдугаар сарын 21-ний өдөр ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр мөн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлэхээр дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. Харрис ч ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Байдены шийдвэр

CNN агентлаг “Долдугаар сарын 21-нд Байден мэдэгдэл хийхээсээ өмнөхөн сонгуулийн кампанит ажлынхаа ахмад гишүүд болон Цагаан ордны багийнханд өрсөлдөөнийг орхих шийдвэр гаргаснаа мэдэгдсэн” гэж мэдэгдэв. Тус телевизийн суваг “”Америкийн ерөнхийлөгч шийдвэрээ долдугаар сарын 21-нд эцэслэсэн” гэж мэдээлжээ.

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын удирдагч Жо Байден ард түмэндээ хандан үг хэлэх хүртэл олон нийтийн өмнө үг хэлэхгүй аж.

Тус телевизийн суваг “Байден сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзсан тухай шийдвэрийг Харрис долдугаар сарын 21-нд мэдсэн” гэж мэдээлжээ.

Одоогийн байдлаар, Америкийн удирдагч Жо Байдены сонгуулийн штабын нэрийг өөрчлөөд байгаа аж. Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэх тухай санал хураалт наймдугаар сарын 1-нд болох талаар “CBS” мэдээлжээ.

АНУ болон барууны орнуудын байр суурь

Сенат “Байден АНУ-ын ирээдүйг өөрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан” гэж мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан “Байден бүх нөхцөл байдлыг үл харгалзан, сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзах шийдвэрийг өөрөө гаргаж чадна” гэж  мэдэгдсэн байна.

Дональд Трамп “Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас болж АНУ маш их хохирол амссан” гэж  тэмдэглэжээ. Тэрбээр Байденыг “АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч” гэж нэрлэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар Ардчилсан намаас төрийн дээд албан тушаалд нэр дэвшихээр яригдаж буй дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзах шийдвэр гаргаж байгаа нь Байдены амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэрүүдийн нэг байсан” гэж үзэж байгаа аж.

Флорида мужийн Бүгд найрамдах намын амбан захирагч Рон ДеСантис, Байденыг сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзаж буйгаа мэдэгдсэний дараа АНУ-ын Ардчилсан нам дахь нөхцөл байдлыг “Титаник” хөлөг онгоцны нөхцөл байдалтай харьцуулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигчээр оролцохоо өмнө нь мэдэгдэж байсан бага Роберт Кеннеди “Ардчилсан намаас төрийн дээд албан тушаалд нэр дэвшигчийг нээлттэй санал хураалтаар сонгох ёстой” гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “Байден хоёр дахь удаагаа нэр дэвшихгүй гэсэн шийдвэр гаргасныг хүндэтгэж байна” гэжээ.

Оросын байр суурь

Кремль АНУ-ын сонгуулийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг ажиглах боловч нэн тэргүүнд тэдний үр дүнг биш, харин Цэргийн төв тойргийн зорилгод хүрэхийг чухалчилж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.

Төрийн Думын дарга Вячеслав Володин Байденыг дэлхий даяар асуудал үүсгээд, сонгуулиас зугтаж байна гэж үзэж байгаа аж.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев “Жо Байден ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаанд улиран сонгогдохоос татгалзсан”-тай холбогдуулан тайлбар хийжээ.

Оросын Зэвсэгт хүчний Цэрэг-улс төрийн ерөнхий газрын орлогч дарга, Ахмат тусгай хүчний командлагч, хошууч генерал Апты Алаудинов “Байден ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан нь Умард цэргийн тойрог болон Украинд үзүүлэх тусламжийн асуудалд хамааралгүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Байденыг сонгуулийн өрсөлдөөнөөс татгалзах шийдвэр гаргасны дараа “АНУ-ын дотоод асуудал” гэж мэдэгджээ.

Огцрохыг уриалж байна

Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын гишүүд тус улсын ерөнхийлөгчид хандан, албан тушаалаасаа огцрохыг уриалав. Тодруулбал, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор-Грин ийм шаардлага тавьжээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоны хувьд уг шийдвэрээ зарласны дараа Ерөнхийлөгч Байденд засгийн газрын дээд албан тушаалаа орхихыг уриалсан байна.

Харрисыг нэр дэвшүүлэх тухайд

АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хорооны одоогийн болон хуучин гишүүдийн бүлэг Камала Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн захидал тараасан байна.

Экс ерөнхийлөгч Дональд Трампын хүү “АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Байденаас ч илүү чадвар муутай” гэж мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Харрисыг засгийн газрын дээд албан тушаалд нэр дэвшүүлвэл арваннэгдүгээр сард болох сонгуульд Ардчилсан намын байр суурь ганхана” гэж мэдэгдсэн байна.

Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жеймс Дэвид Вэнс хэлэхдээ “Харрис алдаатай бодлогынхоо төлөө Байдентай адил хариуцлага хүлээнэ” гэжээ.

Бүгд найрамдах намын Үндэсний хороо мэдэгдэлдээ “Харрис Байдентай гар нийлэн, улс орныг сүйрүүлсэн” гэж мэдэгдсэн байна.

Трампын хэтийн төлөв

“Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын хөгжил, дэмжлэгийн сангийн удирдах зөвлөлийн дарга Андрей Быстрицкий “Ерөнхийлөгч Байден шинэ ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзсан нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын байр суурийг бэхжүүлэхгүй” гэж мэдэгдэв.

Холбооны зөвлөлийн дэд дарга Константин Косачев “Дональд Трамп алдаа гаргахгүй бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал нь ашигтай” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу