Франц улсын нийслэл Парис хотод долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Зуны спортын олимпын XXXIII наадам зохион байгуулагдана.

Тус наадмын жүдо бөхийн төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын хамт өнөөдөр (2024.07.22) өглөө Парисыг зорилоо.

Тамирчдын эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.

Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд Монгол Улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглоно.

Б.Баасанхүү хэсэг толгойлж барилдах бол Б.Ариунболд сугалаагаар аль нэг хэсэгт хуваарилагдана. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу