Авлигын хэрэгт буруутгагдан хоригдож буй Дагестаны Спортын сайд асан, Кизилюрт хотын даргаар ажиллаж байсан Магомед Магомедов “Матросская Тишина” урьдчилан хорих төвд амиа хорлохыг завджээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Ева Меркачева өөрийн Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.

Хүний ​​эрхийн төлөө тэмцэгч “Дагестаны Спортын сайд асан, Кизилюрт хотын даргаар ажиллаж байсан Магомед Магомедов “Матросская Тишина” хорих төвөөс эмнэлэгт хүргэгдсэн байх магадлалтай” гэж бичжээ. Түүний хэлснээр, тэрбээр Н.В.Склифосовскийн нэрэмжит Яаралтай тусламжийн судалгааны хүрээлэнд хэвтэн эмчлүүлж байсан аж.

Магомед Магомедов 2021 оны тавдугаар сард Кизилюрт хотыг удирдах болсон. Өмнө нь тэрбээр Гергебил мужийн дарга, мөн 2012-2021 онд Дагестаны Биеийн тамир, спортын сайдаар тус тус ажиллаж байжээ.

Албан тушаалтныг 2023 оны аравдугаар сард баривчилсан байна. Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 160-р зүйл (онц их хэмжээний мөнгө хувьдаа завших)-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу