Хятадын төв банк Даваа гараг (2024.07.22)-т долоо хоногийн хугацаатай урвуу репогийн хүүг 1.8 хувиас 1.7 хувь болгон буурууллаа.

Хятадын Ардын банк онлайн мэдэгдэлдээ “Энэхүү арга хэмжээ нь бодит эдийн засгийг илүү сайн дэмжихийн тулд мөчлөгийн эсрэг зохицуулалтыг бэхжүүлэх зорилготой юм” гэж дурджээ.

Урвуу репо гэдэг нь Төв банк арилжааны банкуудаас үнэт цаас худалдан авч, ирээдүйд эргүүлэн худалдах гэрээ байгуулах үйл явц юм.

Хятадын Төв банк Даваа гарагт 58.2 тэрбум юань (ойролцоогоор 8.16 тэрбум ам.доллар)-ийн урвуу репо арилжааг 1.7 хувийн хүүтэйгээр хийжээ.

Тус банк “Энэ үйл ажиллагаа нь банкны систем дэх хөрвөх чадварыг боломжийн, хангалттай байлгах зорилготой байсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу