Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан орчимд Туул голд зургаан настай хүүхэд голын усанд урссан дуудлага мэдээлэл /2024.07.22/ 16:06 цагт бүртгэгджээ. Улмаар аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2024 оны долоодугаар сард голын усанд нийт 10 иргэн амь эрсэдсэн байна. (Том хүн 7, хүүхэд 3)
Усны ослын шалтгаан нь иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болсон байна.
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдсэн тул голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна. Иймд:
  • Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
  • Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу