“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хөрс хуулалтын ажлын тендерт шалгарсан компанийн мэдээллийг товч танилцуулсан бөгөөд сүүлийн таван сарын хугацаанд нэмэгдүүлсэн ашиг орлогын талаар мэдээлэл хийсэн  юм.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн,

-“Ногдол ашиг тараах уу? Үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх үү? гэсэн асуудал гарч  байгаа. “Баруун, Зүүн” гэсэн хоёр эх үүсвэрээс нүүрс олборлодог. Ихэнх худалдан авагчид зүүн уурхайгаас авах эрмэлзэлтэй. Тэгвэл баруун уурхайн нүүрсийг яаж үнэлгээг нь нэмэх, одоогийн өртгөөс дээгүүр арилжаалах вэ? гэдэг дээр технологийн, хөрөнгө оруулалтын асуудлууд их байна. Угаах үйлдвэрийг ойрын хугацаанд дуусгаж үйлдвэртэй болчихвол одоогийн орлогоос илүү ашиг олно. Ингэснээр дараагийн шатанд ногдол ашиг олгох талаах ТУЗ, болон шат шатанд хэлэлцэж хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх тухай ярилцаж эцсийн шийдвэр гарна. Илүү ашиг олохын зорилго нь шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрийн нөөцийг хангах, цаашлаад орлогыг тогтворжуулахад байгаа юм. Одоогоор тараагдах ноогдол ашиг, хувьцааны хэмжээ тодорхой болоогүй байгаа. Эрдэнэс тавантолгой компанид байгаа төслүүдээ хурдан ашиглалтад оруулж байж ногдол ашгаа тараах нь үр дүнтэй гэсэн байр суурьтай байна” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу