Долдугаар сарын 23-ны Мягмар гарагт болох зарим үйл явлын мэдээллийг
хүргэж байна.
11:00 ЦАГТ: 
“Монгол ньюс” мэдээллийн төвд “Алтаргана-24” их наадмын талаар мэдээлнэ.
11:00 ЦАГТ: 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлтээ илэрхийлэн, Төрийн ордны баруун талын хаалган дээр мэдээлэл хийнэ.
11:40 ЦАГТ: 
Хөвсгөл аймгийн Ханх суманд Монгол-Оросын “Эв модны наадам” эхэлнэ.
БУСАД
-Киргизийн Бишкек хотноо Узбекстан, Туркменистан, Тажик, Киргиз, Казахстан, Монгол Улс оролцсон бүс нутгийн хамтын ажиллагааны “Органик Экспо-2024” уулзалт форум, үзэсгэлэн худалдаа эхэлж байна.
-Гандантэгчэнлин хийдэд өчигдрөөс эхлэн Ганжуур, Данжуур судар, номыг сарын хугацаанд хурна. 
-Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн аманд “Монгол эсгий урлалын баяр” үргэлжилж байна.
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газар “Сарлагийн баяр-2024” бэсрэг наадам болно.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу