“Монполимет групп”-ын Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг 2024 оны зургаадугаар сарын 5-нд хүчээр зогсоосноос хойш өдгөө 48 хонож байна. Урин дулааны цагт ХАА, байгаль хамгаалал, биологийн нөхөн сэргээлтийн ажил ид өрнөдөг. Энэ богино хугацаанд цаг нарыг үл алдан, хөдөлмөрлөснөөр үр дүн гардаг.
  
Одоогоор хэрэгжих боломжгүй болсон 2024 оны төлөвлөгөөнд:
-“Техникийн нөхөн сэргээх үйл ажиллагааг 20 га газарт
-Биологийн нөхөн сэргээх ажлыг 15-га /ойжуулалт 5 га, бэлчээрийн олон наст ургамал тариалалт 10 га / газарт хийж 20,000 гаруй мод бут сөөг тарина” хэмээн тусгажээ.
Тус компани өөрийн цахим хуудастаа “Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлье, үйл ажиллагаагаа хэвийн явуулъя гэж 100 гаруй удаа хүссэн ч Төр эс зөвшөөрлөө.
Төлөвлөгөө биелүүлээгүй гэдэг хариуцлагыг хэн үүрэх вэ? 48 хоногийн турш ажилгүй, цалингүй зогссон компани, ажилчдад учирсан санхүү хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг хэн хүлээх вэ?” хэмээн бичсэн байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу