Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийгдэж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар болжээ. Үүнд:

-С.Жамъянгүнгийн гудамжны авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 6-ны 08:00 цагаас наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл,

-Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл,

-Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас “Сонгдо” эмнэлэг хүртэлх авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-нээс 20-ны 18:00 цаг хүртэл,

-Д.Чойдогийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-нээс 31-ний 18:00 цаг хүртэл,

-С.Зоригийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц, гарц хэсэг хүртэлх авто замыг наймдугаар сарын 10-наас 15-ны 18:00 цаг хүртэл,

-С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц, гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэлх хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас 31-ний 18:00 цаг хүртэл,

-Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 27-ноос 29-ний 06:00 цаг хүртэл тус тус хаах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу