Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) Монгол Улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээллийг нээлттэй байршуулжээ.

Нийт шийдвэрлэсэн хэрэг, маргаан

Анхан шатны шүүх 2024 оны эхний хагас жилд эрүүгийн 7442, иргэний 39433, захиргааны 1140 хэрэг нийт 48015 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 21997 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 8403 хүн, 7 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 21116 хүн 2 хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулжээ.

Нийт 600 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 699 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1362 хүний цагдан хорих хугацаа сунгасан байна.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 416 хэргээр буюу 5.9 хувиар, иргэний хэрэг 7383 хэргээр буюу 23.0 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 197 хэргээр буюу 14.7 хувиар буурчээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 2676 буюу 36.0 хувийг бусдын бие мах бодид хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 983 буюу 13.2 хувийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,

780 буюу 10.5 хувийг хулгайлах гэмт хэрэг, 458 буюу 6.2 хувийг залилах гэмт хэрэг, 284 буюу 3.8 хувийг хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, 214 буюу 2.9 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, 2.8 хувийг хүчиндэх болон мал хулгайлах гэмт хэрэг, 107 буюу 1.4 хувийг дээрэмдэх гэмт хэрэг,

1.3 хувийг хүнийг алах болон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, 62 буюу 0.8 хувийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, 31 буюу 0.4 хувийг хахууль авах гэмт хэрэг, 0.2 хувийг хахууль өгөх болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг,

0.1 хувийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 1108 буюу 14.9 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.

Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 26406 буюу 67.0 хувь, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэргийн тоо 8264 буюу 21.0 хувь, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 3432 буюу 8.7 хувь, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 461 буюу 1.2 хувь,

Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 139 буюу 0.4хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 201 буюу 0.5 хувь, Газрын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 58 буюу 0.1 хувь, бусад хуулиар шийдвэрлэсэн маргаан 518 буюу 1.3 хувийг тус тус эзэлжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 104 буюу 9.1 хувийг төрийн албаны маргаан, 306 буюу 26.8 хувийг газрын маргаан, 10 буюу 0.9 хувийг сонгуулийн маргаан, 54 буюу 4.7 хувийг ашигт малтмалтай холбоотой маргаан,

26 буюу 2.3 хувийг барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан, 39 буюу 3.4 хувийг нийгмийн даатгалтай холбоотой маргаан, 8 буюу 0.7 хувийг иргэний бүртгэлтэй холбоотой маргаан,

39 буюу 3.4 хувийг татварын маргаан, 254 буюу 22.3 хувийг төрийн хяналт шалгалтын
маргаан, 46 буюу 4.0 хувийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан, 47 буюу

4.1 хувийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой тендерийн маргаан, 207 буюу 18.2 хувийг бусад төрлийн маргаан тус тус эзэлж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал газрын маргаан 44 хэргээр буюу 16.8 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 4 хэргээр буюу 11.4 хувиар, төрийн албаны маргаан 7 хэргээр буюу 7.2 хувиар, сонгуулийн маргаан 4 хэргээр буюу 66.7 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 16 хэргээр буюу 1.6 дахин, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ 18 хэргээр буюу 62.1 хувиар тус тус өсчээ.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 9 хэргээр буюу 16.4 хувиар, төрийн хяналт шалгалтын маргаан 221 хэргээр буюу 46.5 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 10 хэргээр буюу 15.6 хувиар, бусад төрлийн маргаан 197 хэргээр буюу 14.7 хувиар тус тус буурсан байна.

Тайлант хугацааны эцэст анхан шатны шүүхийн үлдэгдэл хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 3.7 хувиар буурсан бол 953 хэргээр буюу 7.6 хувиар, захиргааны хэргийн үлдэгдэл 896 хэргээр буюу 12.6 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2024 оны хагас жилд эрүүгийн 1398, зөрчлийн 385, иргэний 1704, захиргааны 403 хэрэг, нийт 3890 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 4.0 хувиар өссөн байх ба үүнээс задалж үзвэл эрүүгийн хэрэг 22.2 хувиар өссөн, захиргааны хэрэг 1.2 хувь, иргэний хэрэг 4.2 хувь, зөрчлийн хэрэг 6.3 хувиар тус тус буурсан байна.

Хяналтын шатны шүүх 2024 оны эхний хагас жилд эрүүгийн 88, иргэний 153, захиргааны 68 хэрэг нийт 309 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 7.3 хувь, захиргааны хэрэг 13.9 хувь буурсан бол иргэний хэрэг 30.8 хувиар буурсан байна.

Ял шийтгүүлсэн байдал: Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 8403 хүн, 7 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7422 хүн, 7 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2024 оны эхний хагас жилд анхан шатны шүүхээр торгох ялаар нийт 4336 хүн, 7 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 763 хүн, хорих ялаар 1308 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 889 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Хорих ял оногдуулсан 1308 хүний 92 буюу 7.0 хувь нь эмэгтэй, 43 буюу 3.3 хувь нь өсвөр насны хүн байгаа бол хорих ял шийтгүүлсэн 1269 хүнд ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч 64 өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 13 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, 826 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 204 хүнийг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол: Гэмт хэргийн улмаас нийт 9032 хүн, 170 хуулийн этгээд, 221 төрийн байгууллага хохирсон байна. Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний 5296 буюу 58.6 хувь нь эрэгтэй, 3736 буюу 41.4 хувь нь эмэгтэй, 407 буюу 4.5 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

Сэжигтнийг баривчлах арга хэмжээ: Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд шүүх 157сэжигтнийг баривчлах тухай материал хүлээн авснаас 149 сэжигтнийг буюу 94.9 хувьд нь баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ. Баривчлах зөвшөөрөл олгосон нийт 149 хүний 53 буюу 35.6 хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр, 76 буюу 51.0 хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус олгосон байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.9 дүгээр зүйлд зааснаар 2024 оны эхний хагас жилд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахтай холбоотой давхардсан тоогоор 2199 материал хүлээн авснаас шүүхээс 699 хүнийг цагдан хорих зөвшөөрөл олгож, 138 хүнийг цагдан хорихоос татгалзаж, 1362 хүний цагдан хорих хугацааг сунгаж, 73 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 24 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна. 167 хүнд шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн байдал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12, 6.13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6, 37.7 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, дүгнэлт гарган ирүүлсэн нийт 969 хүний материалыг хянан хэлэлцсэнээс 11 (0.8%) ялтанд холбогдох дүгнэлт саналыг хэрэгсэхгүй болгож,

12 (1.2%) ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлж, 600 (61.9%) ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоож, 261 (26.9%) ялтанд холбогдох дүгнэлт, саналыг бусад байдлаар хянан шийдвэрлэсэн байна.

Хорих ялын дэглэмийн хувьд 66 (6.8%) ялтны эдлэх хорих ялыг хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлж бууруулсан бол 22 (2.3%) ялтны хорих ялыг нээлттэйгээс хаалттай дэглэмд шилжүүлж хүндрүүлж шийдвэрлэсэн байна.

Зөрчил хянан шийдвэрлэсэн байдал: Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд харьяаллын дагуу 22742 зөрчлийн хэргийг хүлээн авч, 21997 зөрчлийн хэргийг шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 11532 хүн, хоёр хуулийн этгээдэд торгох шийтгэл, 9584 хүнд баривчлах шийтгэл тус тус оногдуулсан байна. Нийт баривчлагдсан хүний 744 буюу 7.8 хувь нь эмэгтэй, 71 буюу 0.7 хувь нь өсвөр насны хүн байна. Эрх бүхий албан тушаалтны 1819 шийдвэрийг шийдвэрлэж, Зөрчлийн хуулийн дагуу нийт 3 тэрбум 710 сая 142 мянга 455 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн шийдвэрийн тогтвортой байдал

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 18.7 хувийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 6.3 хувийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3 хувийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхүүдийн магадлалын 9.0 хувийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн 35.4 хувьд нь давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 16.9 хувийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

а. Эрүүгийн хэрэг: Давж заалдах шатны шүүхээс 2023 оны эхний хагас жилд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн магадлал нь нийт магадлалын 45.4 хувь, тогтоолд өөрчлөлт оруулсан 25.8 хувь, тогтоолыг хүчингүй болгосон 28.8 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо 22.2 хувиар өссөн байна. Тогтоолыг хэвээр үлдээсэн хэргийн тоо 55 хэргээр буюу 8.0 хувиар буурсан бол тогтоолд өөрчлөлт оруулсан хэргийн тоо 43 хэргээр буюу 13.5 хувиар, тогтоолыг хүчингүй болгосон хэргийн тоо 266 хэргээр буюу 1.9 дахин буурсан дүнтэй гарсан байна.

Хэрэгт эзлэх хувиараа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалын тоо нийт хэрэгт эзлэх хувиараа 14.9 хувиар, тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын тоо 2.0 хувиар тус тус буурсан бол тогтоолыг хүчингүй болгосон магадлалын тоо 16.9 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Хяналтын шатны шүүхийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр 14.8 хувь, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн шийдвэр 37.5 хувь, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр 37.5 хувь, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйболгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэр 10.2 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгт эзлэх хувиараа тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийн эзлэх жин 1.0 хувиар, тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн эзлэх жин 2.5 хувиар, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн хэргийн эзлэх жин 3.5 хувиар тус тус буурсан бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн эзлэх жин 7.0 хувиар өссөн байна.

б. Иргэний хэрэг: Давж заалдах шатны шүүхээс 2024 оны эхний хагас жилд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэсэн нийт магадлалд шүүхийн шийдвэрийг
хэвээр үлдээсэн магадлал 43.4 хувь, өөрчлөлт оруулсан нь 38.6 хувь, хүчингүй болгосон нь 18.0 хувийг тус тус эзэлж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалын тоо 10 хэргээр буюу 1.3 хувиар, хүчингүй болгосон магадлалын тоо 3 хэргээр буюу 0.8 хувиар тус тус буурсан бол өөрчлөлт оруулсан магадлалын тоо 99 хэргээр буюу 17.3 хувиар өссөн дүнтэй байна.

Өмнөх онтой харьцуулбал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалын эзлэх хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, хүчингүй болгосон магадлалын эзлэх хэмжээ 1.2 хувиар тус тус буурсан бол өөрчлөлт оруулсан магадлалын эзлэх хэмжээ 3.9 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 153 хэргийн 33 буюу 21.6 хувьд нь шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 65 буюу 42.5 хувьд нь шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, 31 буюу 20.3 хувьд нь шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, 24 буюу 15.7 хувьд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.

в. Захиргааны хэрэг: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэсэн нийт 403 хэргээс 198 буюу 49.1 хувьдшүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 85 буюу 21.1 хувьд нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 120 буюу 29.8 хувьд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

2024 оны эхний хагас жилд хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 68 хэргийн 26 буюу 38.2 хувийг хэвээр үлдээж, 18 хэрэг буюу 26.5 хувийг өөрчлөлт оруулж, 13 буюу 28.9 хувийг хүчингүй болгож, 7 буюу 10.3 хувийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.

Өмнөх оны хагас жилтэй харьцуулахад хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 5 хэргээр буюу 1.2 хувиар буурсан байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа: Монгол Улсын шүүхээр 2024 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 11413 өргөдлөөс 1613 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 1093 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн
татаж, 7331 өргөдлийг шийдвэрлэж, 1376 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 16.8 хувьтай тэнцэж байгаа нь энэ хирээр ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1272 шүүх хуралдаанд 1109 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааны 651 буюу 50.2 хувь нь эрүүгийн, 555 буюу 42.8 хувь нь иргэний, 90 буюу 6.9 хувь нь захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан байна.

Шүүх хуралдаанд оролцсон нийт 1125 иргэдийн төлөөлөгчийн 1107 нь нэг иргэдийн төлөөлөгч, 17 нь хоёр иргэдийн төлөөлөгч, 1 нь гурван иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчдөд 47 сая 108 мянга 920 төгрөгийн хөлс олгожээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу