Булган аймгийн Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Тэшиг сумын нутагт байрлах Эгийн гол үeрлэж, гүүрний хоёр талын далан, ойролцоох давуулах далан усанд автаад байна.

Гүүрээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул зорчих хөдөлгөөнийг түр хоригложээ. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байгаа аж.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу