Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын өмнөх сорилт тэмцээн болно.

Тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм. Тус тэмцээний зааврыг танилцуулж байна.

 

1. Зорилго
1.1 Хүндийн өргөлтийн тамирчдын бэлтгэлийг шалгах, Парисын олимпод оролцох тамирчидаа сэргээж тэмцээнд бэлтгэх, хүндийн өргөлтийн тамирчдыг шинэ мэдрэмж, шинэ зорилго, шинэ зорилттой болгох, тамирчдын өөртөө итгэх итгэл, урам зориг нэмэгдүүлэх болон олон нийтэд таниулан суртчилах зорилготой болно.
2. Шүүлт
2.1 Монголын хүндийн өргөлтийн холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж явуулна.
3. Жингийн ангилал
3.1 Эмэгтэй: 49кг, 59кг, 71 кг, -81кг, +81 кг 3.2 Эрэгтэй: 61кг, 67кг, 73кг, -89кг, +89кг 3.3 Нийт 10 жингийн ангилалаар зохиогдоно.
Тэмцээний журам 
4.1 Тэмцээн 2024 оны 07 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллагдана.
4.2 Технипийн зөвөлгөөн 2024 оны 07 сарын 26-ны өдөр 14:00 цагаас СТО Хүндийн өргөлтийн шигшээ багийн зааланд болно.
4.3 Мэдүүлэгийг 2024 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл bdendek @ yahoo.com e-майл хаягаар хүлээн авна.
4.4 Ямарваа нэгэн зөрчилтэй холбооны дотоод журам зөрчсөн сахилгын шийтгэлтэй, WADA буюу Олон улсын сэргээшийн эсрэг холбооны болон Монголын сэргээшийн эсрэг үндэсний төвийн шинжилгээгээр эрх нь хасагдсан тамирчдыг оролцуулахгүй болно.
5. Хувцаслалт
5.1 Тамирчид зориулалтын зөвшөөрөгдсөн трико, гуталтай оролцоно
5.2 Дасгалжуулагч нар бэлтгэлийн хувцастай байна
6. Бусад 
Дэлгэрэнгүй мэдээллийг 88529097, 88284823

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу