Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах Парист болох Олимпын наадам эхлэхэд хэдийнэ бэлэн болсон талаар мэдэгдэв. Мөн тэрбээр олимпын хороо бусад нарийн ширийн зүйлсийг анхааралтай ажиглаж байгаа талаар хэлжээ.

Парис хотноо ОУОХ-ны чуулган 2024 оны зуны Олимпын наадмын өмнө буюу долдугаар сарын 23, 24-нд болох юм байна.

Бах “Бид Парис төдийгүй Франц даяар Олимпын наадамд асар их ач холбогдол өгч байгааг харж байна. Олимпын бамбарыг аялуулах ёслолд олон сая хүн оролцсон. Олимпод зориулж бүх зүйлийг зохион байгуулсан, бүх зүйл бэлэн байгаа ч бид үлдсэн нарийн ширийн зүйлсийг сонор сэрэмжтэй ажиглаж байна” гэж хэлжээ.

Тэрбээр “Олимпын наадам амжилттай болно гэж хүлээх бүрэн үндэслэл бидэнд бий. Бэлтгэл ажил дууссан, одоо үнэний мөч биднийг хүлээж байна. Ямар үр дүнд хүрэхийг Олимп харуулна. Бүх зүйл бэлэн, Парис 2024!” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу