Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Сингапурын бизнесийн холбоотой хамтран Монгол-Сингапурын бизнес форум, бизнес хоорондын уулзалт арга хэмжээг ирэх наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын байранд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээнд Сингапурын талаас дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компаний төлөөлөл оролцох ба Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэрэгч уулзалтууд хийж, цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээр хийх юм байна. Үүнд:

• Эрчим хүч, тогтвортой хөгжил
• Үл хөдлөх хөрөнгө
• Тээвэр логистик
• Бизнесийн үйлчилгээ
• Зөвлөх үйлчилгээ, дизайны менежмент
• Эрүүл мэнд, эмзүй, биотек
• Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ундаа
• Санхүүгийн үйлчилгээ
• Тавилга, интериор засал
• Барилга төлөвлөлт, угсралт
• Даавуу, текстил, бэлэн хувцас
• Хөрсний нөхөн сэргээлт, зөвлөх үйлчилгээ багтжээ.

Англи хэл дээр явагдах тус арга хэмжээнд оролцох сонирхолтой компани, ААН-үүд наймдугаар сарын 1-ний дотор энэ линкээр орж бүртгүүлэх бөгөөд холбоотой мэдээллийг МҮХАҮТ-ын ГХХАГ-ын 77277070 /6/ дугаар утсаар холбогдож авах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу