Долдугаар сарын 24-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг
хүргэж байна.
09:00-12:00 ЦАГТ: 
“Ондо” компанийн байранд “Алтарганы ертөнц-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
10:00 ЦАГТ: 
-Төрийн ордонд: “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн 18 улсын 38 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас  мэдээлэл хийнэ. 
-НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан болно.
11:00 ЦАГТ: 
“Степпе Арена”-д Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Утас: 9911-7603, 9999-0391, 8869-4040.
Орон нутагт:
7 дугаар сарын 24, 25-нд: Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын 100 жилийн ойн баяр наадам болно. Мөн Дундговь аймгийн Өндөршил, Цагаандэлгэр сумын ой болно.
7 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн сумын 100 жилийн ойн баяр наадам болно. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Цогт Чандмань, Эрдэнэ сумын ой болно.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу