Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези усны барилга, байгууламжийн газартай хамтарсан үзлэгийг долоодугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж, заавар, зөвлөмж өгч, бэлэн байдлыг шалган ажиллаж байна.

Энэхүү үзлэгийг Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу