Баянгол дүүргийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн асуудал гарчээ.

Уг иргэнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид гурван сар хорьсон байна. Долдугаар сарын 22-ны өдөр сэжигтний бие муудаж, өчигдөр (2024.07.23) Улсын Гуравдугаар төв эмнэлэгт (УГТЭ) хүргэгдэн, эмчлүүлж байгаад нас баржээ.

Эдгээр цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон АТГ-т шалгаж байгаа аж. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу