Холимог тогтолцоогоор буюу 38:38 системээр сонгууль явуулахаар тусгасан хуулийг өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Д.Тогтохсүрэн нар мэдэгдсэн билээ.

Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хуулиас тусдаа, 48:28 системтэй холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар тусгасан хуулийн төслийг өргөн барилаа.  

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөөд Д.Ганбат гишүүн бид хоёр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь МАН, ХҮН-ын төлөөллүүдийн өргөн барьсан хуулиас тусдаа.

Манай намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяа бид хоёр Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсон. Бид сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудалд санал нэгдсэн боловч зарчмын хувьд өөр хэд хэдэн зүйл дээр санал зөрсөн. Тиймээс манай намын зүгээс 48:28 системтэй буюу мажоритар тогтолцоо нь давамгай байх хуулийн төслийг өргөн барьж байна. 

АН-ын баримталж ирсэн түүхэн байр суурь бол парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд ажлууд хийх ёстой. Тийм учраас холимог тогтолцоогоор сонгууль явуулах ёстой гээд 2012 онд хэрэгжүүлж байсан. 

Зөвхөн сүүлийн хоёр сонгуулийн дүнг харахад 2016 онд МАН сонгуульд оролцсон иргэдийн 46 хувийн санал, нийт иргэдийн 30 гаруйхан хувийн санал авсан. Тэгсэн хэрнэ УИХ-ын 76 суудлын 65-ийг нь авч байсан. 2020 онд МАН иргэдээс 44,5 хувийн санал авчихаад УИХ-д 62 суудалтай байна. Энэ нь сонгуулийн тогтолцооны гажгаас болж байна гэж үзэж байгаа учраас АН-ын зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ зарчмын хувьд зөрүүтэй зүйлс их байсан учраас тусдаа хуулийн төсөл өргөн барьж байна” гэлээ. 

1 сэтгэгдэл

  1. Зиа битгий улин хуцаж хонин жороол малнуудаа наад МАН чинь дахин засаглана энэ бол баттай.Нусан таглаа минээ чиний өргөн барьсан хуулийг батлана гэж бүү эндүүр чамд маш том салаавч өгнө.Та нар миний зүтгэсэн ардчилал болон үнэт зүйлсийг шууд үгүй хийсэн хоорондоо эв түнжингүй урваач шарваач амбиц хөөсөн хоорондоо бөгсддөг мөнгө албан тушаалын төлөө нандин бүхнээ точикоор булуулж үмхий самхай заар ханхлуулж явсныг чинь МАН олзлоод улам балиашигдаад та нар нэр хүндээ гишүүдээ алдсан.Ах нам чинь үүнийг л хүлээж байсан ах нам ч гэсэн дотроо бөгсдөх идэх уух мөнгө хөөдгөөрөө та нараас илүүрхэж баысан.Та нар өгөөшинд нь өөрсдөө гүйгээд орчлоо одоо манай үр ач нар намайг шоолоод өвөө ардчилал гэдэг чинь мангас тээ айлын хоолыг булааж өөр айлын аавын өвөрт ээжийг хийдэг муухай мангас тээ гээд байгаашт.Ийнхүү монголын АН дуусгавар болж түүхийн хуудаснаас арчигдан жинхэнэ идда гошногоны ац болохыг үздийн байж 24 онд АН нэг ч суудал авахгүй яагаад гэвэл хоорондоо алалцаж тамга тэмдгээ булаалдаж шүүх цагдаадаа тулсан ингээд баяртай гөлөгнүүдээ эртхэн энэ тэнд орцны жижүүр машины зогсоолын манаач хийж хар гэдсээ тэжээ таныг хэн ч шоолохгүй боовоо унжуулж төмсөгөө санжигнуулаад далд орцгоо гэж би хэлээд байгаам Алжав миний байгуулж хүчээ өгсөн ардчилал ийнхүү төгслөө

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу