Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

УМЭАЦТЛ Монгол орны хэмжээнд мал, амьтны элдэв өвчин хордлогыг оношлох, тандан судлах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлж үндэсний хэмжээнд баталгаажилт олгодог 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийг сүлжээ байдлаар удирдан ажилладаг толгойлогч лаборатори юм.

Уулзалтын үеэр тус лабораторийн оношилгооны болон хүний нөөцийн чадавхи, чадамж, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах боломж, импортын болон дотоодын үйлдвэрлэгчдийн мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын болзошгүй эрсдэл, малын гоц халдварт болон халдварт, халдваргүй өвчин, байгаль орчноос шалтгаалан тохиолддог өвчин, хордлогын талаарх сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцав.

Тулгамдаж буй асуудлын хүрээнд, төв лабораторийн одоогийн барилга байгууламжийн стандарт шаардлага, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, шуурхай дуудлагын бэлэн байдал, автомашин, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн дэд бүтэц, бүсийн лаборатори, орон нутагт ажиллах боловсон хүчний тогтвортой байдал, хилийн боомт дахь мал эмнэлгийн лабораторийн бүтэц, орон тоог шаардлагад нийцүүлэн өөрчлөх, чадавхийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай зэрэг асуудлаар онцлон мэдээлэл солилцлоо.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу