Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй ярилцахдаа “Украин Оростой хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэв.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Украины тал Оросын талтай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй бөгөөд бэлэн байна. Мэдээжийн хэрэг, зөвшилцөл нь оновчтой, практик ач холбогдолтой байх ёстой бөгөөд энэ нь шударга, урт удаан хугацаанд энх тайван тогтооход чиглэгдэх ёстой” гэж хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский өмнө нь “Украин дахь мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох шаардлагатайг ойлгож байна” гэж мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Оросын ГХЯ-ны ажилтан Мария Захарова өмнө нь “Sputnik” радиогийн шууд эфирээр “Украины мөргөлдөөнийг хурдан дуусгавар болгох талаарх Владимир Зеленскийн мэдэгдэл АНУ-ын сонгуулийн мөчлөгтэй холбоотой” гэж мэдэгджээ.

Захарова “Энэ нь АНУ-ын сонгуулийн мөчлөгтэй холбоотой бөгөөд Цагаан ордны эргэн тойронд болж буй үйл явдал болон удахгүй болох сонгуульд илгээж буй дохио юм” гэж хэлсэн байна. Гэвч тэрбээр Зеленскийн “чин сэтгэл”-д найдаж болохгүйг онцолжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу