“Хөшүүн хүний хам шинж” гэх өвчинтэй удаан хугацаанд тэмцэж буй, олны анхаарлын  төвөөс ангид байх шаардлагатай ч алдарт дуучин Селин Дион дуу хөгжмийн ертөнцдөө эргэн ирэх гэж байна.

“TMZ” сайт өнгөрсөнтМягмар гарагт “Дуучин Баасан гарагт болох 2024 оны Парисын олимпын нээлтийн ёслолд албан ёсоор оролцоно. Шүтэн бишрэгчдийн хувьд ямар их сэтгэл хөдөлгөм мөч байх вэ. Тэр тайзнаа эргэн ирэхийн тулд маш их хичээсэн учраас бид ч түүнд итгэж байна!” гэж мэдээлжээ.

Мөн “Эх сурвалжийн мэдээлснээр, тэр зөвхөн нэг дуу дуулна. Түүнийхээ төлөө 2 сая ам.долларын “цалин” авна. Зохион байгуулагчид дуучны төлбөрөөс гадна түүний гэр бүлийнхний бүх төлбөрийг дааж байна. Тэд маш их мөнгө төлж байна” гэж бичжээ.

Селиний хувьд энэ нь үнэ цэнтэй юм! Дуучин бүсгүй өөрийгөө маш сайн байгаа талаар мэдээлсэн байна. Бид үнэхээр найдаж байна, бид түүний тоглолтыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна!” гэж “PH” сайт мэдээлжээ.

Эх сурвалж: TMZ, PEREZHILTON
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу