Монголын хөрөнггийн биржийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн арилжааны мэдээгээр, 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байжээ.

Энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 502,510,134.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,605 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

Баянтээг ХК (BTG +14.76%), Сүү ХК (SUU +7.04%), Крипто Үндэстэн ХК (CNF +6.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -14.95%), Ремикон ХК (RMC -10.45%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өчигдөр үнэт цаасны арилжаагаар:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 73,570 ширхэг нэгж эрх 62,645,029 төгрөгөөр,

Хөрөнгөөр баталгаажсан 1,001 ширхэг үнэт цаас 50,049,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,885,835,520 төгрөгөөр,

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 239,250 ам.доллар буюу 808,803,765 төгрөгөөр,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн Битумт, үл барьцалдах нүүрс 6,937,600 ам.доллар буюу 23,453,111,808 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 35,762,955,256 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.43% хувиар буурч, 48,088.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,948,410,571,463 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу