Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Зуны спортын XXXIII наадмын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн Лхагва гарагт эхэлсэн. Тус тэмцээнд хүрэлцэн ирсэн хөлбөмбөгчдөөс хамгийн өндөр үнэтэй тоглогчдыг “RBC Sport” нэрлэв.

1. Жулиан Альварес, Аргентины шигшээ баг, 90 САЯ ЕВРО (Transfermarkt-ын мэдээлснээр)

“Манчестер Сити”-гийн 24 настай довтлогч энэ тэмцээний гол оддын нэг юм. Тэрбээр Катарт болсон ДАШТ (2022)-д ялалт байгуулж, энэ зун Америкийн цомд түрүүлсэн. Жулиан Альварес АНУ-ын шигшээ багийн бүх тоглогч (81.7 сая евро) болон Шинэ Зеланд (7.5 сая евро)-ын нийлбэр дүнгээс ч илүү үнэтэй аж. Альварес Аргентиний шигшээ багийн төлөө 35 тоглолтод оролцож, 9 гоол оруулжээ.

2. Ашраф Хакими, Мароккогийн шигшээ баг, 60 САЯ ЕВРО

“ПСЖ”-гийн фланкер энэ тэмцээний гол оддын нэг. Өдгөө 25 настай тэрбээр 17 настайдаа шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн. Хакими олон улсын түвшинд тоглож байсан арвин туршлагатай. Мароккогийн төлөө тэрбээр 73 тоглолтод оролцож, 9 гоол оруулсан нь хамгаалагчийн хувьд өндөр үзүүлэлт юм. Энэ улирал түүний хувьд жигд бус байсан нь гол төлөв өвлийн улиралд авсан бэртэлтэй нь холбоотой аж.

3. Майкл Олисе, Францын шигшээ баг, 55 САЯ ЕВРО

Игроком «Кристал Пэлас» Олисе интересуются два клуба АПЛ — Фабрицио Романо

Өдгөө 22 настай хөлбөмбөгч энэ зун “Кристал Палас”-аас Германы “Байерн Мюнхен” рүү шилжсэн. Тэрбээр Мюнхений клубт хараахан тоглож амжаагүй байгаа юм. Олисе бараг бүх насаараа Англид амьдарч, “Арсенал”, “Манчестер Сити”, “Челси”-гийн академиудад төлөвшсөн, олимпын наадамд францчуудын төлөө өрсөлдөнө. Тэрбээр өсвөр насандаа Францын шигшээ багт тоглосон удаатай.

4. Кастелло Лукеба, Францын шигшээ баг 40 САЯ ЕВРО

Лейпциг» готов предложить за защитника «Лиона» Лукеба 27 млн евро, французы хотят 35 млн - Футбол на UA.Tribuna.comӨдгөө 21 настай хамгаалагч тэрбээр “Лион”-ы “бүтээгдэхүүн”. Өнгөрсөн жил Лукеба залуу, авьяаслаг хөлбөмбөгчдийг худалдаж авдгаараа алдартай “РБ Лейпциг”-т нэгддэж, карьераа үргэлжлүүлэхээр шийджээ. Германчуудын зөв байсан. Тэрбээр багийнхаа гол тоглогч болж, Байерны хаалганд гоол оруулж ч чадсан. “The Sun”-д “Энэ тоглогчийг “Челси” сонирхож байгаа ч “Лион” тоглогчоо Английн багт 77 сая фунтээр л өгнө” гэж бичжээ.

5. Алекс Баена, Испани 40 САЯ ЕВРО

Хавбек «Вильярреала» прокомментировал информацию об интересе со стороны «Барселоны» ⊕ Новости футбола на M.footballhd.ruӨнгөрсөн улирлын Испанийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг туслах энэ тэмцээнд Европын аварга болж ирсэн. Хэрэв тэр тэмцээнд ердөө хоёр тоглолт хийсэн бол энд өрсөлдөөн илүү хялбар болно. Өдгөө 23 настай хагас хамгаалагч хэзээ нэгэн цагт Барселона руу шилжихийг мөрөөддөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Каталоны клуб түүнийг сонирхож байгаа бөгөөд энэхүү багийн хөгжөөн дэмжигчид хэдийнэ түүнийг угтан авч буйгаа илэрхийлсэн бичлэг хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу