Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Урьдчилан хорих 461-р ангид 21 настай залуу хоригдож байхдаа бие нь өвдөж, улмаар эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас олон нийтэд тайлбар мэдээлэл өгсөн бөгөөд мөн асуудалд Хууль зүйн сайд О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр,
“Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-гийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно.
Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя” гэжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу