Засгийн газраас Шүүр ажиллагааг хэрэгжүүлж, хууль бусаар томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, шүүрдэх ажлыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд shuur.gov.mn сайтаар дамжуулан иргэдийн санал, гомдлыг авч байгаа юм. 

Энэ сайтаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэл санал, хүсэлтээ илгээжээ. Ингэхдээ тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон хэдий ч төрд өндөр албан тушаал хашсаар байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди, Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэсийн группийн захирал Х.Бадамсүрэн нарыг төрийн албанаас шүүрдэх талаар гомдол гаргасан байна. 

Энэ тухайгаа тэрбээр “Миний бие иргэнийхээ хувьд Шүүр ажиллагаанд нэгдэн оролцож, https://shuur.gov.mn/ гэсэн хаягт хууль зөрчсөн хэд хэдэн этгээдийн мэдээллийг өгсөн.

Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах тухай хуулиар эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 нас хүрээд тэтгэвэрт гарна гэж заасан байдаг. Гэтэл 70, 80 нас хүрсэн хэрнэ хууль зөрчин ажиллаж байгаа хүмүүс байна.

Тэр хүмүүс өмнө нь төрийн өндөр албан тушаалт хашиж байсан эсэх нь хамаагүй, тэтгэврийн насанд хүрсэн л бол ажлаа өгч залуу үедээ зай тавьж өгөх ёстой.

Би гурван хүний талаар албан ёсоор гомдол гаргасан.

1.Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат. Энэ хүний ажиллах хугацаа нь дуусаад ирэх тавдугаар сард ажлаа өгнө гэж хэлсэн. 

2. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди.

3. Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэсийн группийн захирлаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэн нарыг шүүрдэх хэрэгтэй байна гэх гомдол гаргасан. Энэ хүмүүсээр төлөөлүүлсэн 3500 гаруй хүн төрд бий” гэлээ.  

Мөн тэрбээр Засгийн газраас авлигатай тэмцэхийн тулд хэрэгжүүлж 5Ш ажиллагаанд иргэд хамтран ажиллаж, идэвхтэй оролцох хэрэгтэйг хэлсэн юм. 

1 сэтгэгдэл

  1. Багабанди гэж нэг муу хулгайчаар монгол дутаагүй тэр Бадамсүрэн өвгөн одоо больчихож болохгүй байгаамуу? хирээ мэдэж бяраа таниарай нэг л өглөө боовоо санжигнуулаад хар чацга цувуулаад олны газар гүйхийг хүсэхгүй байгаа биз.Яааг өнөөдрөөс ажлаа өг эсвэл дараа төрөлдөө жорлонгиын өт болох уу? сонголтоо хийгээрэй муу хоёр төгцөгүүдээ Багабанди нэг муу луухаан дүртэй нүдэнд хүйтэн аймшигтай хүн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу