Нидерландын Батлан ​​хамгаалах яамнаас “Амстердам, Копенгаген өнгөрсөн онд олж авсан 14 ширхэг “Leopard 2A4″ танкийг Киевт шилжүүлэхээр бэлтгэж байна” гэж мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав.

Дээрх танкуудыг өмнө нь ашиглаж байсан бөгөөд Германы “Rheinmetall” компанийн мэргэжилтнүүд засварлаж, энэ зуны сүүлээс өмнө тээвэрлэхээр бэлтгэж байгаа аж.

Испани улс засвар, шинэчлэлт хийсний дараа 10 ширхэг “Leopard 2A4” танкийг долдугаар сарын дундуур Украин руу илгээсэн байна.

“El Pais” сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины тагнуулын албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан, мөргөлдөөний бүсэд Украинд шилжүүлсэн “Leopard” танкуудын ашиглалтын хугацаа дууссан талаар мэдээлжээ.

Украины Зэвсэгт хүчин энэ төрлийн танкийн хэд хэдэн загвар, хуучирсан “Leopard 1A5”, мөн “Leopard 2” – “Leopard 2A4”, “Leopard 2A5”, “Leopard 2A6” зэрэг өөр өөр хувилбаруудыг ашиглаж байгаа аж.

Үүнээс гадна Украины зэвсэгт хүчин Шведэд үйлдвэрлэсэн “Stridsvagn 122” танкийг ашиглаж байна гэж “Forbes” бичжээ. Энэ нь “Leopard 2A5”-ийн орчин үеийн хувилбар юм байна.

Эх сурвалж: REUTERS, RBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу