Ливан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын багаас нэгэн баярт мэдээг ирүүлсэн талаар Зэвсэг хүчний жанжин штабаас мэдээлэв.

Тэдний мэдээлснээр, уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч, дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны долдугаар сарын 19-ний өдөр Индонез улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан байна. Улмаар эх, хүүхдийн бие тогтворсоны дараа тус улсын Тир хот дахь төв эмнэлэгт хүргэжээ.

Хурандаа Б.Отгонбаярын мэдээлснээр, энэ нь “UNIFIL+1” эмнэлгийн түүхэнд анх удаа эмч нар хүүхэд эх барьж авсан тохиолдол болсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу