УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын хуульч О.Баасанхүү “Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллахад бэлэн” хэмээн Х сүлжээнд жиргэжээ.

Мөн тэрбээр “Энхнасан гэж Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн ТЕГ-ын дарга болж байв. Дангаасүрэн гэж шүүгч АТГ-ын дарга болж байсан. Тэд очсон газартаа шинэчлэл авчирч чадсан. Харин Дорлигоо гэж малын эмч прокурорт очоод, олигтой өөрчлөлт хийж чадаагүй.

Би анх цагдаад Мирандаагийн зарчмыг нэвтрүүлж байлаа. Даан ч тэр үеийн ХЗЯ-ны сайд хүний эрх гэдгийг огт ойлгодоггүй этгээд байв. Найман жил УИХ гишүүн болоод, тухайн үеийн ХЗЯ-ны сайдуудтай иймэрхүү асуудлаас болж хэрэлдэж, муудалцаж, бүр зодолдож байсан” хэмээн бичжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу