“Уимблдон 2022” тэмцээний аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг Казахстаныг төлөөлж буй теннисчин Елена Рыбакина Парисын олимпын наадмаас татгалзсан талаар тэмцээний хэвлэлийн албанаас мэдээлэв.

Рыбакина ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөх ёстой байжээ. Тамирчин ганцаарчилсан тэмцээнд гуравт бичигдэж, эхний тойрогт Румыний Кристиан Жаклинтай тоглох ёстой байсан аж.

Ганцаарчилсан төрөлд Рыбакинаг Австралийн Дариа Савилл орлох юм байна.

Рыбакина 25 настай, 2018 оны зургаадугаар сар хүртэл тамирчин тэмцээнд Оросыг төлөөлөн оролцож байжээ. Тэрбээр Эмэгтэйчүүдийн теннисний холбоо (WTA)-ны чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй.

Рыбакина 2022 онд “Уимблдонд” түрүүлж, 2023 онд Рыбакина Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч, Беларусийн Арина Сабаленкад ялагдаж байжээ.

Парисын Олимпын наадмын теннисний тэмцээнүүд долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 4-ний хооронд болно.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу