“Парис-2024” зуны Олимпын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01:30 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлтийн нэгэн том онцлог нь анх удаа усан дээр буюу гадна талбайд зохион байгуулагдаж буй явдал юм.
Өмнөх олимпын нээлтүүд цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаад тамирчид, төлөөлөгчид тус бүр Сена мөрөн дээр болох парадад завьтай оролцох ажээ.
Эдгээр завиуд телевиз болон онлайн үзэгчдэд тамирчдыг ойроос харах боломж олгосон камертай байх юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.
ПАРИС 2024: Ikon.mn Монголын тамирчдын бүх мэдээллийг багтаасан “Парис 2024“ хуудсаа НЭЭЛЭЭ
Ёслолын парад Парисын түүхэн дурсгалт газруудаар дайрах ба орон орны тамирчдыг суулгасан завьт парад Аустерлицийн гүүрнээс аяллаа эхэлж, Сена мөрний эрэг дагуу зургаан км зам туулах юм.
Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо
Мөн Парис хотын Нотр Дамын сүм, Луврын музей, Напалоеоны бунхан байрлах Les Invalides цогцолбор, Grand Palais музейн цогцолбор зэрэг Парис хотын түүхэн дурсгалт газруудаар дайран өнгөрнө.
ФОТО: "Парис 2024" олимпын наадмын эргэн тойронд - Eguur.MN
Завьт парад Эйфелийн цамхагийн эсрэг талын замд хүрэлцэн ирсний дараа олимпын бамбараа асааж, “Парис-2024” олимп эхэлснийг албан ёсоор зарлах юм. Олимпын нээлтэнд 206 Үндэсний олимпын хорооны 10500 орчим тамирчин оролцох төлөвтэй байгаа аж.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу