Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2024 оны долдугаар сарын 8-наас 19-ний өдрүүдэд авлигын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Тодруулбал, тус газраас авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журам”, “Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам”-ыг хянаж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн авлигын эсрэг сургалтад 200 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу