Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбааг өнөөдөр (2024.07.26)  мандуулж, Гиннесийн шинэ амжилт тогтоолоо.
Тодруулбал, 4160 m2 буюу Дэлхийн хамгийн том төрийн далбааг Богд хан уулын энгэрт байршуулжээ.
Үүгээр эх орноо төлөөлөн эр зориг, тэсвэр хатуужлаа сорих Монголын баг тамирчдадаа монгол ард түмний эв нэгдэл, сүр хүчээр бэлэг барин, олимпын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг өөд өөд нь мандуулахыг бэлгэдэн, амжилт хүсэж, Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчлах зорилготой аж.
Монгол төрийн далбаа бол эх орны минь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд бидний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, үндэсний эв нэгдэл, цог хиймрийг илэрхийлдэг билээ.May be an image of Saqsaywaman
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу