Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Хакухо аваргын шавь, Сэйхакухо Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн Жонидан зиндаанд 7:0 амжилттайгаар түрүүлжээ.

Тэрбээр энэ оны гуравдугаар сард анхны ялалтаа авсныхаа дараа сэтгүүлчдэд “Миний Дэмиджамц гэх нэр “Хиргүй далай” гэсэн утгатай. Тиймээс Сэй гэсэн ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Хакүхо багш бодож байгаад, дээрх ханзыг өөрийнхөө нэртэй нийлүүлээд, Сэйхакүхо болгосон.

Хакүхо багшийн нэрээр барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Сая би маш их анхааралтай барилдсан. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэж ярьсан байдаг.

Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн, 193 см өндөртэй, 135 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элссэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу