ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА: XXXIII зуны олимпын наадам өнөөдөр (2024.07.26) нээлтээ хийнэ. Харин маргаашаас Дэлхийн 206 орны 10714 тамирчин 32 спортын төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдөж эхэлнэ.
Долдугаар сарын 27-ны өдөр нийт 14 багц медалийн эзэд тодрох бөгөөд хамгийн эхний медаль усан сэлэлт, усанд шумбалт гэсэн төрлүүдээс тодрох магадлал маш өндөр байна.
Э.ЭНХ