Ховд аймгийн Үенч, Алтай сумын ЗДТГ, байгаль хамгаалагчид хамтран шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Мөст сумын Хужирт багийн төвөөс, Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр Нарийн болон Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дагуу байрлалтай нүхэн жорлон, үхсэн мал амьтны сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн хогийг устгаж цэвэрлэсэн байна.

Ингэхдээ 350км газрыг хамруулан үхэр 10, адуу 8, нохой 4 нийт 22 тооны сэг зэмийг Алтай сумын нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутган устгажээ. Мөн Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байсан 8 нүхэн жорлонг буулгаж ариутган халдваргүйжүүлж хогны нэгдсэн цэгт хүргэн устгаж ажиллав.

 Мөн хяналт шалгалтын ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Дархан цаазат газрын баруун хэсэг Хонь усны баянбүрдийн чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, хээрийн тахийн мониторинг, судалгааны ажлыг хэрэгжүүлэх явцад Таван толгойгоос Хонин усны чиглэлд 400 орчим хар сүүлт зээр, Хоолойн толгой, Товх хүрэн, Цэмцэг, Еэхэр чиглэлд 500-600 орчим хулан, 163 тахь тус тус тоологдсон байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу