Хятадын Хуан Ютин, Шэн Лихао нар Бямба гарагт 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд түрүүлж, “Парис 2024” Олимпын наадмын анхны алтан медалийг хүртлээ.

БНСУ-ын Кеум Жи Хён, Пак Ха Жун нар мөнгө, Казахстаны Александра Ле, Ислам Сатпаев нар хүрэл медалийн эзэд болов.

Ян Цянь, Ян Хаоран нар Токиод алт авснаас хойш буюу гурван жилийн дараа эх орон нэгт Хуан, Шэн нар Хятадын алтан медалийг баталгаажуулав.

Shooting - 10m Air Rifle Mixed Team Gold Medal

Кеум, Пак нар хожуу эргэн ирэлт хийж, онооны зөрүүг 14-12-оор багасгасан ч эцэст нь Хятадын хос 16-12-оор илүүрхэв.

Ле, Сатпаев нар Германы хос Анна Янссен, Максимилиан Ульбрих нарын эсрэг тоглож, 17:5-ийн харьцагаар ялснаар Казахстанд Парисын наадмын анхны медалийг авчирлаа.

Shooting - 10m Air Rifle Mixed Team Gold Medal

Shooting - 10m Air Rifle Mixed Team Gold Medal

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу