НЭМЭЛТ:

ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА: “Парис-2024” зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.

Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан.

Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан боллоо.

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б.Баасанхүү боллоо.

Хөвсгөл нутгийн зон олон, аав, ээж, гэр бүл, Монголын жүдо бөхийн холбоонд халуун баяр хүргэе!

Монгол Улс олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Үүнээс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас 1980 оны Москвагийн олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн түүх болсон юм.

Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө,С.Ням-Очир хүрэл, 2016 оны Риогийн олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

ОУХМ Б.БААСАНХҮҮ ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА: “Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлж, 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.

Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт яллаа.

Манай тамирчин “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын аваргын төлөө хүч үзнэ.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭНХ

2 САНАЛ

  1. […] “Парис-2024” зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. […]

  2. […] “Парис-2024” зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу