Олон улсын жүдо бөхийн холбоо “Дэлхийн аварга Олимпын финалд шалгарлаа” хэмээн бичиж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлж, 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүүгийн зургуудыг нийтэлжээ.

ОУХМ Б.Баасанхүү C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялаад байгаа билээ.

Тэрбээр “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын аваргын төлөө хүч үзэх гэж байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу