Өнөөдөр нийт дөрвөн төрлөөр Монгол Улсын 7 тамирчин өөрсдийн хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.

ЖҮДО 66 кг:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү 16 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм.

ЖҮДО 52 кг:
Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам 16 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялвал шөвгийн 8 д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.

УСАНД СЭЛЭЛТ 200м:
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд “Токио-2020” олимпын наадамд оролцогч, “Ханжоу 2022” Азийн наадмын VIII байр, ОУХМ Б.Энххүслэн Улаанбаатарын цагаар 18:00 цагт уралдана.

БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 минутад цэц сорино.

БУУДЛАГА 10 метр хийн гар буу:
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн гар буун финалын шатанд Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө,2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15:30 минутад өрсөлдөнө.

БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраагийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:15 минутад эхэлнэ.

БОКС 50кг:
Эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа Улаанбаатарын цагаар 18:36 минутад Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийнэ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу