Парис хотноо болж буй зуны XXXIII Олимпын Ням гаргийн буюу долдугаар сарын 28-нд болсон тэмцээнд Монголын баг, тамирчдын үзүүлсэн амжилтын талаарх мэдээллийг хүргэж байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү нар барилдав.

“Парис-2024” Олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аварга Ё.Басхүү дагах барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Францын Валид Хьяртай барилдсан. Нэмэлт цагт Ё.Басхүү ялагдсанаар долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

May be an image of 1 person, performing martial arts and text

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Л.Сосорбарам Унгар улсын тамирчин Река Пүппд торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.

May be an image of 3 people and text

Боксын төрөлд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Л.Есүгэн нар өрсөлдөв.

Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга, ОУХМ М.Энхжаргалын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Италийн тамирчин 2023 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 25 настай Чарааби Сиринэтэй хийж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан

May be an image of 4 people and text

ОУХМ О.Есүгэн “Рио-2016” олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбын тамирчин Валенсиатай тулалдаж, хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдал хүлээж, Парис-2024 зуны XXXIII олимпыг өндөрлүүллээ.
May be an image of 2 people and text

Буудлагын төрөлд эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м-ийн буудлагад Н.Баяраа, эмэгтэйчүүдийн хийн урт бууны мөн 10 м-ийн буудлагад О.Есүгэн, эрэгтэй хийн, урт бууны 10 м-т Э.Даваахүү нар өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 44 тамирчин өрсөлдсөнөөс О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байрт, ОУХМ Н.Баяраа 49 тамирчин өрсөлдсөнөөс 627 оноогоор 29-р байрт тус тус шалгарав.

May be an image of 1 person and text

Усан сэлэлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 200 м-ийн зайд ОУХМ Б.Энххүслэн өрсөлдөж, 1:59.94 минутад зайгаа дуусгаснаар 18-р байранд орлоо.

Хоёр дахь олимпдоо оролцож буй тэрбээр хоёрдугаар гараанд уралдаж, 1:59.94 минутад зайгаа дуусган гараандаа зургадугаар байр эзэллээ. Мөн энэ амжилтаараа Монгол Улсын рекордын шинэчлэн тогтоож, олимпын наадмаа өндөрлүүлэв.

May be an image of 1 person, swimming, pool and text

Түүний дүү Б.Энхтамир долдугаар сарын 30-ны өдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдөнө.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу