Израилийн эзэлсэн Голаны өндөрлөгт пуужингийн довтолгооны улмаас 12 хүүхдийн амь нас хохирчээ. Израиль энэ хэрэгт Ливаны зэвсэгт бүлэглэлийг буруутгаад, “Хезболла үүнийхээ горыг амсана” гэж мэдэгдсэн нь бүс нутгийг бүхэлд нь хамарсан дайн дэгдээх вий гэсэн болгоомжлолыг дахин төрүүлж байна.

“Хезболла” энэхүү цохилтыг өгөөгүй хэмээн эрс үгүйсгэж байгаа аж. Энэ цохилт аравдугаар сарын 7-ны халдлагаас хойш Израиль болон Израилийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болжээ.

Israel Hits Hezbollah for Golan Attack But Eyes Gaza Truce – BNN Bloomberg

Израилийн зэвсэгт хүчнээс Ням гаргийн өглөө гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын байлдааны онгоцууд Ням гаргийн шөнө “Ливаны нутаг дэвсгэрийн гүнд” болон хилийн дагуу “Хезболла” бүлэглэлийн объектуудад агаараас цохилт өгсөн байна. Цохилтын улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж.

Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант өнгөрсөн Бямба гарагт Сири, Ливаны хилийн ойролцоох Маждал Шамс хотод айлчлах үеэрээ пуужингаар харваж, хүүхэд, өсвөр насныхны амь насыг хохироосных нь эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа амалжээ.

Галант “Хезболла үүнийхээ горыг амсах болно” гэж хэлжээ. Тэрбээр өмнө нь “Бид дайсанд хүчтэй цохилт өгнө” гэж хэлсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 12 хүүхэд амиа алдаж, 44 хүн шархадсан аж.

Израилийн Гадаад хэргийн яам болон оршин суугчдын CNN агентлагт өгсөн мэдээллээр, амиа алдсан хүүхдүүд хөлбөмбөгийн талбай дээр тоглож байжээ.

Israel says Hezbollah will 'pay the price' after blaming it for attack on soccer field that killed 12 | CNN

Israel Says Hezbollah Rocket Fire Killed 12 At Football Ground | TimelineDaily

Israel strikes Hezbollah targets after football pitch attack kills 12 | Euronews

Strike on Israeli Golan Heights kills 11 and threatens to spark a wider war | Arab News

Rear Adm. Daniel Hagari called it the deadliest attack on Israeli civilians since the Hamas attack on October 7

Children and teens among 12 dead in Golan Heights attack that Israel blames on Hezbollah, raising fears of major escalation

Эх суралж: CNN, FIJIVILLAGE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу